ДОРНОГОВЬ: Технологийн бус барилга байгууламжийн бүтээн байгуулалт 70 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-07 15:18:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа газрын тосны үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай явж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Технологийн бус барилга байгууламж болох есөн барилга, байгууламж, 44 км ус дамжуулах хоолой, 30 м.куб метр багтаамжтай усны нөөцийн резерваур зэрэг бүтээн байгуулалт өрнөж буй.

Анхдагч технологи болон дагалдах байгууламж, цахилгаан станцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлууд 2023 онд эхлэх бөгөөд бүтээн байгулалтын хугацаанд 6000 хүнийг ажлын байраар хангаж, 600 ажлын байр бий болох тооцоог албаныхан хийжээ.

Холбоотой мэдээ