ӨВӨРХАНГАЙ: Тусгай олимпын дэлхийн зуны наадамд хоёр тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-08 15:18:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо 2023 оны 6 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд болох Тусгай олимпын дэлхийн зуны 16 дугаар наадамд оролцох эрх авсан сурагчдад аймгийн Засаг дарга А.Ишдорж батламж гардууллаа.


Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч Г.Лхагвабат бадминтоноор, Н.Жинжийбадам жудогийн төрлөөр оролцох эрхийг авсан байна. Эдгээр хүүхдүүд маань өмнө нь Зүүн Азийн Тусгай олимпоос алтан медалиудыг авч байсан чадварлаг тамирчид юм. 

Аймгийн Засаг дарга батламжийг гардуулж өгөхдөө амжилт хүсч, замын зардалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 

Холбоотой мэдээ