ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-09 11:41:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2023 онд аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтыг 2.1 тэрбум, Орон нутгийн хөгжлийн санг 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй баталлаа.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газарт гамшгийн шуурхай хяналтын төвийг байгуулах, сумдад төрийн албан хаагчийн албан хэрэгцээний байрны зардал, Хархорин сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны камержуулалтанд хөрөнгө төсөвлөөд байна.  Түүнчлэн төсвийн 12 байгууллагад их засварын ажил гүйцэтгэх юм.


ОНХС-ийн хөрөнгөөр аймгийн Хүүхдийн эмнэлгийг хүчилтөрөгчийн үйлдвэртэй холбох, Арвайхээрт бүрэн автомат 500 тн багтаамж бүхий хүнс ногооны төрөлжсөн зоорь барих, Арвайхээр сумын 1,9 дүгээр багийн авто замыг улсын чанартай А0302 дугаар авто замтай холбох, 10, 11 дүгээр багт шинэ зам тавих, Гучин-Ус сумын гэр хорооллыг дулааны шугам сүлжээнд холбох  зэрэг томоохон ажлуудыг төлөвлөжээ.

ОНХС-ийн 9.8 тэрбум төгрөгийн төсвөөс 5.3 тэрбумыг сумдад хүн амын тоо, газар нутгийн байршлаас хамааран харилцан адилгүй хуваарилсан байна. 

Холбоотой мэдээ