ӨВӨРХАНГАЙ: Авлигын эсрэг сэдвээр сурагчдад хичээл заалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-09 16:31:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр НҮБ-ын Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад авлигын эсрэг сэдвээр хичээл заалаа. 

Авлига өгөх, авахын хор уршиг, сөрөг нөлөө нийгэмд хэрхэн тусч байгааг ойлгуулж, шударга, зөв хүн байх үзлийг төлөвшүүлэх зорилготой тус хичээлд 19 сумын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн 24327 сурагч хамрагдсан байна. Хүүхдэд багаас нь авлигын тухай мэдлэг олгож, зөв үлгэр дуурайлал үзүүлэхэд сургалтын байгууллагаас гадна эцэг, эхийн үүрэг оролцоо маш чухал. Ёс суртахуунтай байдалд суралцсан хүүхдүүд ирээдүйд эх орныхоо сайн эзэн байж чадна гэдгийг багш нар хэлж байв. 

АТГ-аас 2021 онд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор үндэсний сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд үүнд Өвөрхангай аймгаас хоёр багш бэлтгэгдэн сургалт, сурталчилгааны ажлыг аймагтаа явуулж байна. 






Холбоотой мэдээ