“BUILD MONGOLIA 2023” үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
tumenee01@gmail.com
2022-12-09 17:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Build Mongolia 2023" буюу "Бүтээн байгуулалт 2023" олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.


Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй "Build Mongolia 2023" үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.

·        -Building and Construction 2023

·        -Road and Transport 2023

·        -Power and Renewable Energy 2023

·        -Mining and Heavy Industry 2023 гэсэн дөрвөн салбарын хүрээнд Монгол бүтээн байгуулалт 2023 зохион байгуулагдана.


Үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, чуулган зохион байгуулж ирсэн "Экспо Монгол" ХХК олон улсын үзэсгэлэнгийн агентуудтайгаа хамтран зохион байгуулах ба Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцоно. "Build Mongolia 2023" үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин байх юм.


"Build Mongolia 2023" олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.


Build Mongolia 2023

Хэзээ: 2023 оны 4 дүгээр сарын 20-22

Хаана: Steppe Arena-Мөсөн Өргөө ордонд


Зохион байгуулагч: "Экспо Монгол" ХХК

Дэмжигч байгууллагууд:

·         Барилга, хот байгуулалтын яам

·         Зам, тээврийн хөгжлийн яам

·         Эрчим хүчний яам

·         Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

 

"Build Mongolia 2023" үзэсгэлэн зохион байгуулах хороо

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187

Вэбсайт: www.buildmongolia.com

Холбоотой мэдээ