Арилжааны банкууд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арилжааны банкууд энэ сарын 9-ны байдлаар 7.166 иргэнд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.
Засгийн газрын
өнөөдрийн хуралдаанаар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон
урьдчилгаа төлбөрийг багасгах тухай хэлэлцэх юм.
Зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга
орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгожээ. Тэдгээр иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл
авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэж
байгаа.