ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогоонд тоног төхөөрөмж нийлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 410,000,000 төгрөгийн
хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур
байрны гал тогоонд тоног төхөөрөмж нийлүүлэв.
Тус хөрөнгө оруулалтаар 1 болон 2
дугаар хоолны тогоо, 4 ширэмтэй цахилгаан пийшин тус бүр 23, нийт 69
ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн
өгсөн ба тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Чиглэл ” ХХК гүйцэтгэжээ.
Дундговь аймгийн 15 суманд Ерөнхий
боловсролын 18 сургууль, 22 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 оноос
үдийн хоол хөтөлбөрийг дунд, ахлах ангид хэрэгжүүлэх зорилгоор ийнхүү бэлтгэл хангаж
байгааг аймгийн БШУГ-аас мэдээлсэн.
Тоног төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногт сургууль цэцэрлэгүүдэд хуваарилан хүлээлгэлгэн өгчээ.