Цөмийн хаягдлыг газрын гүнд хадгалах дэлхийн анхны байгууламж Финландад ашиглалтад орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-01-02 13:38:29

ХЕЛЬСИНКИ. /Nature/. 2015 онд Финланд улсын засгийн газар цөмийн хаягдлыг газрын гүнд хадгалах агуулах барих шийдвэрийг гаргасан анхны засгийн газар болж байсан бол уг байгууламж энэ онд ашиглалтад орох гэж байна.  


Дээрх шийдвэрийг гаргахын өмнө тохиромжтой газрыг 30 жил эрж хайсан бөгөөд олон жилийн эрэл хайгуулын дүнд Финланд улс баруун өмнөд эргээсээ холгүй орших Олкилуото арлыг цөмийн хаягдал хадгалахаар сонгожээ. 


Нийтдээ 6500 хүртэл тонн цацраг идэвхт ураныг зэс саванд хийсний дараа шавраар хучиж, газрын хөрснөөс 400 метрийн гүнд боржин хавтангуудын дунд хадгалах юм. Агуулах дүүрсний дараа энэхүү хонгилыг битүүмжлэх бөгөөд тэр үеэс хэдэн зуун мянган жилийн дараа цацрагийн идэвхжил аюулгүй түвшинд хүрнэ гэж тооцоолжээ. 


Финландын эрдэмтэд цөмийн хаягдал хадгалах байгууламжийг нээхээр ажиллаж байгаагаас гадна, хүний геномыг засварлах, Альцгеймерийн өвчнийг эмчлэх арга, түүнчлэн хумхаа, сүрьеэ, бэлгийн хомхой өвчний вакцин бүтээх арга замыг эрчимтэй судалж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ