“Iove Land-501” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-29 23:14:53

Дархан сумын иргэн Г.Отгонбаатар, Д.Баттөмөр нарын бүтээлч залуус нэгдэж хотынхоо өнгө үзэмж, гудамж талбайн тохижилтыг өнгөрсөн сараас “Iove Land-501” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тэд аймгийн Анхан Шатны Шүүхийн өмнөх автобусны буудлын хажуу дахь ногоон байгууламжийг тохижуулж иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг  бүрдүүлж чадсан байна.

Төслийг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд болон тус аймаг дахь ШШГА-ны 445 дугаар анги, НААҮГ, “DBS” телевиз, “Минж Протерти” “Ноёдын туурь”, “Содон сэтгэмж”, “Дархан урлах есөн ган”, “Дархан Буян” ХХК-иуд, “Мон” продакшн, аймгийн Анхан шатны шүүх, “Хатан ухаан шүтэхүй” ТББ, “Лха” телевиз, Дархан хотын иргэд, Дархан хотын фэйсбүүк хэрэглэгчид дэмжлэг үзүүлжээ.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ