АРХАНГАЙ: Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хий болон азотын давхар исэл хэвийн байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-17 14:13:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдлыг 2022 оны 12 дугаар сарын байдлаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТ-ийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дунджаар тодорхойлдог байна.


2022 оны хүйтний улирлын 12 дугаар сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 32 мкг/м3-ээр буюу 4.2 дахин их, азотын давхар исэл 65 мкг/м3-ээр буюу 2.9 дахин бага байна.


УЦУОШТ нь MNS 4585:2016 Агаарын чанарын стандарттай харьцуулсныг дор үзүүллээ.

 

 Бохирдуулах бодисын нэр

Агаарын чанарын стандарт MNS 4585:2016

 

 

 

Дундаж агууламж, мкг/м3

Хүлцэх агууламж, мкг/м3

2021 оны

12 дугаар сар

2022 оны

12 дугаар сар

Хүхэрлэг хий, SO2

450

10

42

Азотын давхар исэл, NO2

200

99

34

 бага; ↑ их;  ↔ ойролцоо түвшинд /±5%/.`


Өөрөөр хэлбэл, Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2022 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 320%-иар их, Агаарын чанарын стандарт дахь заалтаас “хэтрээгүй байна гэлээ. Мөн Азотын давхар ислийн агууламжийг 2021 оны мөн үетэй харьцуулахад 134,3%-иар бага, Агаарын чанарын стандарт дахь заалтаас “хэтрээгүй байна хэмээн мэдээллээ. 


Холбоотой мэдээ