ОРХОН: Бүх ард түмний спортын наадмын бэлгэдлийг урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-27 13:08:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Ирэх сард болох Бүх ард түмний спорт, Хүүхдийн спортын наадмын бэлгэдэл арсланг “Хамтдаа урлая”  урлангийн бүсгүйчүүд урлаж байна.

Орхон аймгийн бэлгэдэл арсланг урлаач бүсгүйчүүд 14 хоногийн хугацаанд 210 ширхгийг нэхэх юм. Арслангийн их биеийг шаргал, ногоон өнгөөр оёж байна. Шар өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлжээ. Энэ ажилд 15 бүсгүй оролцож байгаа бөгөөд нэг арсланг нэхэхэд 24 цаг зарцуулж байна.

Орхон аймагт анх удаа зохион байгуулж байгаа Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI  наадам, Хүүхдийн спортын VII наадамд нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгийн тамирчин, багш, дасгалжуулагч зэрэг 2500 орчим хүн оролцоно. Тамирчид нийт 567 багц медалийн төлөө өрсөлдөнө

Холбоотой мэдээ