ОРХОН: “Ачит Ихт” ХХК Орхон аймгийн боловсролын салбарт 57.3 сая төгрөгийн хөрөнгө оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-01 12:47:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг “Ачит-Ихт” ХХК-тай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд байгаль орчин, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ажиллахаар тусгажээ.

Өнгөрсөн онд “Ачит Ихт” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн газар байгуулах, боловсрол, хүүхэд залуусын хөгжилд хувь нэмэр оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд хамтран ажиллаж гэрээний биелэлт 100 хувьтай дүгнүүлжээ.

Тухайлбал, хогийн цэгийн 32 га газрын хогийг хумьж цэвэрлэхэд машин механизмаар тусалж, 1440 шоо.метр хог хаягдлыг дарж булшилжээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын шийдвэрээр Баянцагаан багийн нутаг дэвсгэр Шарчулуутын аманд 135 га ойн санг “Ачит-Ихт” ХХК-ийн охин компани “Далайн хошууны шинэс” ХХК-д гэрээгээр эзэмшүүлж, мод үржүүлгийн газар байгуулсан байна. Уг газарт 2900 ширхэг хайлаас тарьж, шинэсийн үрсэлгээ хийж нийт 720 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна.  

Өнгөрсөн онд Орхон аймгийн 15 иргэнийг  байнгын, 9 хүнийг түр ажлын байраар хангажээ. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт 57,3 сая төгрөгийн хөрөнгө оруулж 14 дүгээр сургуулийн химийн кабинетыг тохижуулж сургалтын хэрэглэгдэхүүнээр хангажээ.

 

Холбоотой мэдээ