"Лалын улс"-ын гол хүмүүсийн нэгийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-31 10:32:17

ДАМАСК. /Xinhua/. Сирийн хойд нутгийн Алеппо мужид өчигдөр болсон тулалдааны үеэр “Лалын улс” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Мухаммад аль-Аднани амь үрэгджээ.

“Лалын улс”-ын “Amaq Agency” мэдээллийн агентлаг мэдэгдэхдээ “манай бүлэглэлд хамгийн удаан зүтгэсэн бөгөөд гарамгай удирдагчдын нэг Алеппод амиа алдлаа” гэсэн байна.

Гэхдээ Аль-Аднани Алеппогийн яг аль дүүрэгт амиа алдсан талаар тодорхой мэдээлсэнгүй.

“Лалын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдади хэлэхдээ “тэр бол манай гол командлагчдын нэг байсан” гэжээ.

Аль-Аднани 2003 онд Иракт байхдаа “Аль-Каида” бүлэглэлийн бүрэлдэхүүнд байлдаж байсан аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ