ТӨВ: Музейн нээлттэй долоо хоног эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-01 16:09:58

Зуунмод /МОНЦАМЭ/  Төв аймгийн Музей нээлттэй долоо хоногоо эхлүүлэн үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо.

2018 оноос жил бүр гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой юм.

 


Энэ удаагийн нээлттэй өдрүүдээр Монгол Арт галерейтэй хамтран дэлгэсэн Нүүдлийн үзэсгэлэн”-г онцлон үзүүлж байгаа аж.  Үзэсгэлэнд Монгол Арт галерейтай хамтран ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүд, Төв аймгийн нэрт зураач МУУГЗ Н.Адъяабазар нарын 30 гаруй бүтээлийг олны хүртээл болгож байгаа юм.


   

Тус үйл ажиллагаа нь соёлын өвд тулгуурлан хүүхэд, залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.


Музей үзэх нь үндэсний түүх, соёлоо танин мэдэх, өвлөн уламжлах ач холбогдолтой аж.  


 

Холбоотой мэдээ