"SpaceX's Falcon 9” пуужин дэлбэрэв

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2016-09-02 09:39:36

ВАШИНГТОН. /Xinhua/. Пүрэв гарагт АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуун дахь пуужин хөөргөх тавцан дээр “SpaceX's Falcon 9” пуужин дэлбэрчээ.

Дэлбэрэлт болсон газраас хэдэн км-ийн зайд орших барилгууд дэлбэрэлтийн долгионд доргисон байна.

“SpaceX” компанийн төлөөлөгч хэлэхдээ “пуужинд шатахуун цэнэглэж байх үед “доголдол” гарсан” гэж мэдэгдээд "дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж гэмтээгүй" гэлээ.

Тус компанийн пуужин хөөргөх цогцолбороос хар утаа суунаглаж байгааг харуулсан гэрэл зургууд нийгмийн сүлжээгээр цацагджээ.

“Falcon 9 rocket” пуужингаар Израилийн хиймэл дагуулыг ирэх амралтын өдөр тойрог замд гаргахаар төлөвлөж байсан юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ