НҮБ: Бохир уснаас болж 323 сая хүн өвчлөх эрсдэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЛОНДОН. /VOA/. Ази, Африк болон Латин Америкт оршин суугаа 300 гаруй сая хүн гол мөрөн, нуурын усны бохирдолт нэмэгдэж байгаагийн улмаас булчин задрах тахал, хижиг зэрэг амь насанд аюултай өвчинд нэрвэгдэх эрсдэлд ороод байна гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр /БОХ/-өөс мягмар гарагт анхаарууллаа.
1990-2010 оны хооронд эдгээр гурван тивийн гол мөрнүүдийн талаас илүү хувьд нь вирус, бактери болон бусад бичил биетэн, түүнчлэн бордоо, шатахуун зэргээс үүдэлтэй бохирдолт илэрчээ.
323 сая хүнийг өвчлөлийн эрсдэлд оруулаад байгаа гадаргын усны бохирдлын гол шалтгаанууд нь хүн амын өсөлт, газар тариалан салбарын хөгжил, түүнчлэн гол мөрөн, нууранд бохир түүхий эдүүдийг асгаж байгаатай холбоотой юм. Латин Америкийн гол мөрнүүдийн дөрөвний нэг, Африкийн гол мөрнүүдийн 10-25 хувь, Азийн гол мөрнүүд 50 хувь нь өвчин үүсгэхүйц хэмжээнд ноцтой бохирдсон байна.
Бохир усны хэрэглээний улмаас булчин задрах тахал, хижиг, халдварт саа, суулгалт зэрэг өвчин дэгдэж, үүний улмаас жил бүр 3.4 сая орчим хүмүүс нас барж байна.
Одоогийн байдлаар эдгээр өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн тоо Африкт 164 сая, Азид 134 сая, Латин Америкт 25 сая байна гэсэн тооцоо гарчээ. Бохир усны шугам барих нь өвчлөл, нас баралтаас бүрэн сэргийлж чадахгүй бөгөөд хамгийн оновчтой шийдэл бол усыг сайтар цэвэршүүлэх явдал юм.
Х.Сарнай