Сэлэнгэ аймаг Жүдо бөхийн холбоотой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-02 14:42:27

Сэлэнгэ аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүнээр аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч, “Шинэ-Бадрах” ХХК-ийн ерөнхий захирал Д.Бадрах сонгогдлоо.

Тэрээр Сэлэнгэ аймагт Жүдо бөхийг хөгжүүлэх зорилгоор олон ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал өөрийн компанийнхаа дэргэд “Шинэ Бадрах” дэвжээг байгуулан ажиллаж, спортод дур сонирхолтой, энэ спортоор тууштай хичээллэх чин эрмэлзэлтэй хүүхдүүдийг дэвжээндээ авч хичээллүүлж байгаа аж. Шинэхэн холбооны тэргүүн маань Монголын Жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай албан ёсоор гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүнээр сонгогдож хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ