ДУНДГОВЬ: Найман сумын нутгаар цас оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-16 10:25:03
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Дундговь аймгийн 8 сумын нутагт 4,0 хүртэл мм цас орлоо. Тодруулбал, Сайнцагаан сумын нутагт 4,0 мм, Сайхан-Овоо, Адаацаг, Говь-Угтаал, Дэрэн, Луус, Гурвансайхан, Эрдэнэдалай сумын нутгаар 0,0-0,8 мм цас орж, нийт нутгаар 2-14 м/с салхитай байсныг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлжээ.

Салхи аймгийн баруун болон урд талын сумдын нутгаар илүү хүчтэй тавьж, салхины хүч Сайхан-Овоо суманд 14, Эрдэнэдалай суманд 9, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт суманд 10, Адаацаг, Луус суманд 8 м/с хурдтай байв.

УЦУОШТ-ийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сард тус аймгийн нутгийн баруун хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Харин хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүснэ.

Сарын сүүлийн хагаст хур тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, салхи шуургатай байхыг мэдээлжээ.


Холбоотой мэдээ