Сэлэнгэ аймгийн шинэ Засаг дарга хоёр орлогчтойгоор ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-02 14:46:19

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллахаар боллоо.

Түүний хоёр туслахаар аймгийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан Ж.Сайнцог, аймгийн МАН-ын дэд дарга Б.Нарантуяа нар ажиллах аж. Ж.Сайнцогийн тухайд аймгийн хөгжлийн бодлогын асуудлыг, Б.Нарантуяа Нийгмийн бодлогын асуудлыг хариуцан ажиллах юм байна.  

Хөгжлийн бодлогын салбарын асуудал хариуцсан орлогч даргын харьяанд Байгаль орчин аялал жуулчлал, Гаалийн газар, ГХБХБГ, МХГ, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, УЦУОША, ХХААГазар, Нийгмийн бодлогын салбарын асуудал эрхэлсэн орлогч даргын харьяанд Биеийн тамир спортын газар, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Эд хөрөнгө бүртгэх газар, Шүүхийн шилжилгээний газар, ЭМГ, Нийгмийн даатгалын хэлтэс багтаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг         

Холбоотой мэдээ