ЭМЯ, Нагояагийн их сургуулийн хамтын ажиллагаа үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-02 14:46:32

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Япон улсын Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч профессор Ичихашитай уулзаж, яам сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар  ярилцлаа.

Япон улсын Засгийн газрын  тэтгэлэгт “Залуу удирдагч”  хөтөлбөрт 2003 оноос эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамарч эхэлснээс хойш нийтдээ 16 хүн суралцаж төгссөний 10 нь яаманд тогтвортой үр бүтээлтэй ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард ЭМЯ,  Нагояагийн их сургууль  хооронд  хамтын ажиллагааны санамж бичиг  байгуулсан.  Цаашдаа богино хугацааны  сургалтад эмч,мэргэжилтнүүдийг хамруулах хүсэлтэй байгаагаа дэд сайд илэрхийлэв.

Нагояагийн их сургуулийн зүгээс ч төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлагын чиглэлээр хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтран ажиллагааны санамж бичигт тусгасан ажлаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

Тус хөтөлбөрт  жил бүр Тайланд, Малайз, Бангладеш, Лаос, Камбож, Польш, Унгар Хятад зэрэг 10 гаруй  улсын  мэргэжилтнүүдийг хамруулдаг аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ