ХОВД: Сурагчид ус алдагдлыг бууруулах судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-22 10:30:49

Жаргалант /МОНЦАМЭ/.  Дэлхийн усны өдрийг тохиолдуулан  Эко клубийн хүүхдүүд  ус хамгаалах ажилд уриалга байдлаар хийсвэр хандахаа больж, бодит ажлуудыг хийж эхэлжээ.

Тодруулбал, “Ногоон байгаль” эко клубийн сурагчид Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг 7 сургуульд ус алдагдлыг бууруулах чиглэлээр судалгаа хийсэн байна.

Сургуулиудын хүрээнд байгаа 201 суултуураас 25 суултуур нь эвдэрхий байгааг. Мөн 208 угаалтуур байгаагаас 8 угаалтуур эвдэрч ус алдаж байгааг илрүүлж, сургуулийн захиралд засварлах хүсэлт уламжилжээ.

Ташрамд, эвдэрхий угаалтуур нь хоногт 18 литр ус, эвдэрхий суултуур нь хоногт 760 литр усыг үр ашиггүй урсгадаг. Иймээс иргэд усаа хэмнэх, усны зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд эвдэрхий угаалтуур, суултуур, бусад хэрэгслийг богино хугацаанд засварлаж,  ус алдалтыг бууруулахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсан юм.   

Холбоотой мэдээ