Алтайд 28 сургууль, 28 цэцэрлэг хичээлийн шинэ жилээ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-02 23:00:10

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 2016-2017 оны хичээлийн жилийн ажил хугацаандаа бүрэн эхэллээ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 28 сургуулийн 498 бүлэгт 11600 хүүхэд суралцаж, 1-р ангид 1222, 10-р ангид 653 хүүхэд элсэн суралцаж эхэллээ.

Ерөнхий боловсролын сургуульд 1300 ажилтан албан хаагч, үүнээс  680 багш ажиллана. 2016 онд бага боловсролыг 992, суурь боловсролыг 791, бүрэн дунд боловсролыг 882 хүүхэд төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтад энэ оны төгсөлтийн 754, өмнөх оны төгсөлт 39 нийт 793 шалгуулагч уралдаант шалгалтад орж, 467,5 онооны дунджаар улсад 11-р байранд орсон бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсад монгол хэл 5, нийгэм 4, монголын түүх 4-р байрт байгаа амжилттай байна.

Сургуулийн өмнөх боловсролын 28 цэцэрлэгийн  өдрийн ангид 3685, хувилбарт сургалтад 1050 хүүхэд суралцаж, шинээр 1123 хүүхэд элсжээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 480 хүн ажиллаж байгаагийн 124 нь үндсэн багш, 108 нь туслах багш, ажилчид байгаа ажээ.

                                                                                                  Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

 

 

Холбоотой мэдээ