Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германд хийх гэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-29 08:28:43

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хаан III Чарльз өнгөрсөн онд хаан сэнтийд заларснаасаа хойших анхны гадаад айлчлалаа лхагва гарагт буюу өнөөдөр Германд хийнэ. 


Букингемийн ордноос мэдээлснээр, гурван өдөр үргэлжлэх айлчлалын бүрэлдэхүүнд хааны гэргий Камилла дагалдан явна.


Хаан III Чарльз нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Берлинд цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар угтан авсан Их Британийн анхны хаан болно. Мөн Бундестагт үг хэлсэн Их Британийн анхны засгийн дээд эрхийг баригч болох ажээ.


"Энэхүү айлчлал нь хоёр орны нийтлэг түүх, соёл, үнэт зүйлийг онцолж, Их Британи Германтай тогтоосон харилцаанд зохих хэмжээний хүндэтгэл үзүүлэх зорилготой" гэж Букингемийн ордон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ