Унгар улстай гаалийн чиглэлээр хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Унгар улс гаалийн
алба хаагчдыг сургах, чадавхжуулах талаар хамтран ажиллахаар боллоо. Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын
дарга Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрущански болон тус улсын ЭСЯ-ны Гадаад худалдааны
атташе Фулоп Зсигмонд Гергели болон ЭСЯ-ны Гадаад худалдааны зөвлөх Г.Энхтөр
нарыг хүлээн авч уулзах үеэр хамтын
ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар хоёр орны хооронд байгуулсан “Гаалийн асуудлаар
хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд
Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг
хангах талаар ярилцлаа. Энэ нь
гаалийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд эхэлж байна.
ГЕГ-ын
удирдлагууд мөн Монголын гаальд мөрдөн хэрэгжүүлж эхэлж буй “Цахим гааль”, үйл
ажиллагааны ил тод байдлын шинэчилсэн системийн үйл ажиллагааг танилцууллаа.