Монголын эрэгтэйчүүдийн баг "А" хэсгийг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-02 11:49:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна.


Монголын эрэгтэй баг "А" хэсгийн эхний тоглолтоо Тайваньтай хийж 21:19-өөр буулган авсан юм. Тайваний эсрэг А.Ананд 10, Д.Дэлгэрням 8 оноо авчээ.

 

Эхний тоглолтдоо Тайванийг 21:19-өөр хожсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо зохион байгуулагч орон Сингапурын багтай хийж 22:9-өөр буулган авч "А" хэсгийг 2 хожилтой тэргүүлж шөвгийн наймд шалгараад байна.

 

Ингэснээр манай эрэгтэй баг шөвгийн наймд Казахстаны шигшээ багтай тоглоно.

Холбоотой мэдээ