ДОРНОГОВЬ: Гадны аймгийн 22 мянган толгой мал оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Мандах, Эрдэнэ, Хөвсгөл, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх суманд Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн 22 өрхийн 22786 толгой мал хаваржиж байна.
Харин аймгийн хэмжээнд өөрийн 13 сумын нийт 770 өрхийн 473.8 мянган толгой мал отроор хаваржиж байгаа аж. Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй учир хилийн зурваст зургаан сумын 122 өрхийн 81.9 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт дөрвөн сумын 173 өрхийн 111.1 мянган толгой мал хаваржиж буй.
Сум дундын отрын бүс нутагт нэг сумын хоёр өрхийн 2.1 мянган толгой мал, өөр аймгийн нутагт найман сумын 93 өрхийн 57.6 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 10 сумын 380 өрхийн 221.1 мянган толгой мал идээшилж байна.
Хүний хүчин зүйлс, байгаль цаг агаарын өөрчлөлтийн нөлөөгөөр говьд шороон шуурганы давтамж нэмэгдэж хүчтэй шуурганы улмаас мал уруудах, осгох, зүй бусаар хорогдох байдал нийтлэг байгааг ХХААГ-аас мэдээлэв.