Өвлийн бэлтгэл 27 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-05 14:38:27

Есдүгээр сарын 02-ны байдлаар  мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил Дорноговь аймагт 27 хувьтай байгаа талаар тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өвөлд  бэлтгэх Засгийн газрын 322, ХХААХҮ-ийн сайдын  01, тус аймгийн Засаг даргын 01 зэрэг албан даалгаврыг хэрэгжүүлэхээр сумдууд ажиллаж байна.

Дорноговь аймаг Аюулгүй нөөцдөө 140 тонн өвс, 20 тонн тэжээл бэлтгэх ёстой бол сумдын нөөцөд  нийт 560 тонн өвс, 420 тонн тэжээлийг хахир өвлөөс өмнө бэлтгэх даалгавартай.

Энэ оны 9 дүгээр сарын 02-ны байдлаар сумдын хэмжээнд 240 тонн өвс бэлтгэсэн бөгөөд өвлийн бэлтгэл хангах ажил 27 хувийн биелэлттэй байгаа аж.

Аймгийн аюулгүй нөөцөд өвс бэлтгэхээр Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгуудтай холбоо тогтоож өвсний үнийн санал авчээ.

Цаг хүндэрсэн үед зэргэлдээ сумдуудад 56 өрхийн 36.2 мянган малыг отроор өвөлжүүлэх,  хилийн зурваст 91 өрхийн 75 мянган толгой мал өвөлжүүлэхээр төлөвлөж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ