АРХАНГАЙ: Эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 6 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах” ажлыг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.
2022 онд 3527 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулснаас
2292 хүн буюу 65 хувь нь өвчтэй илэрсэн.
Үүнээс ходоодны хавдар 5, давсагны хавдар 1, умайн хүзүүний өмөнгийн урьдал 2 тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулжээ.
Мөн умайн хүзүүний эсийн
шинжилгээнд хамрагдах зорилтот бүлгийн 54,9 хувь буюу 3210 эмэгтэй сум, өрхийн
эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ өгч, умайн хүзүүний өмөнгийн 2 тохиолдлыг
илрүүлж, эмчилгээнд хамруулаад байна.
Хөхний өмөнгийн илрүүлэг
үзлэгт хамрагдвал зохих зорилтот бүлгийн 59.8 хувь буюу 15515 эмэгтэй анхан
шатны эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагдаж, хөхний өмөнгийн 2 тохиолдлыг
илрүүлж, мөн эмчилгээнд хамруулжээ.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэг шинжилгээнд
хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор
аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгээс Батцэнгэл, Чулуут, Өндөр-Улаан, Хайрхан сумдад
“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өдөрлөг”-ийг зохион байгуулж, 400 гаруй
эрэгтэйг хамруулан мэдээлэл сурталчилгаа нөлөөллийн ажил хийж, 200 гаруй
хүнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ.
Эрт илрүүлгийн явуулын
автомашин, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, 2023 онд 12 суманд, 2024 онд
7 суманд эрт илрүүлгийн явуулын үзлэгийг зохион
байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.