АРХАНГАЙ: Малчдад зөвлөгөө мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-05 11:08:39

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, малчдад зөвлөгөө мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлаар сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийн хамт багуудаар явж байна. Мөн багт ажиллах нөхцөл боломжоор хангах үүднээс сум бүрд 300.0 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлжээ.  

 

Аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд нь цастай, цасны дундаж зузаан тал хээрийн нутгаар 3 см, гуу жалгандаа 10-33 см зузаан байна. Хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Тариат, Батцэнгэл, Хотонт, Өндөр-Улаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон нь малчдад хүрч ажиллахад хүндрэл учруулж байгаа ажээ.

 

Уг ажлын хүрээнд сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд малчдад:

 

1.Хоршоо хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл;

2.Газар тариалан, хүнсний аюулгүй байдал, зөв хооллолт;

3.Малын сэг зэм устгал, ядарч доройтсон малыг сувилах, тэжээл бэлтгэх, хашаа, саравчны бэлэн байдлыг хангасан байдал;

4.Жилбэгүй төллөсөн эх малыг тэжээх, төл тэжээх арга;

5.Үхэр сүргийг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэхийн ач холбогдол,

6.Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан бусад аймаг, орон нутгаас мал худалдаж авахгүй байх, гадны аймаг сум руу отор нүүдлээр явахгүй байх;

7.18, 25, 45, нас хүрч байгаа хүмүүсийн паспортын сунгалт;

8.Малын тэжээлийн ургамал тариалахын ач тус;

9.Хөх сав, канистергүй сум болох зэрэг мэдээллийг хүргэж, гарын авлагыг малчин өрхөөр тарааж, том малын зүй бус хорогдол, Төл малын бойжилт, хорогдлын мэдээг авах, малчдын санал хүсэлтийг сонсож, зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна.

Холбоотой мэдээ