БАЯНХОНГОР: 6, 9 дүгээр багт шинээр газар олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Гэгээншавь зургадугаар багийн нутаг "Өлзийт" МСҮТ-ийн ард, Есөнбулаг есдүгээр багийн Шинэ суурьшлын бүсэд газар олгохоор болжээ.
Тухайн бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх өргөдлийг энэ сарын 13-19-ний өдрийг дуустал ажлын тав хоногийн хугацаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авах аж.
18 наснаас дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэх хуулбар хавсаргах/, ахмад настан, залуу гэр бүл, айлын хашаанд амьдарч байгаа иргэн, Улаанбаатар хотоос шилжин суурьшиж буй иргэнд эхний ээлжид газар олгох шийдвэр гарчээ.
Газар хүссэн иргэд өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, газар өмчлөлийн лавлагаа
/Улаанбаатар болон бусад аймаг, сумын харъяатай иргэд/-г бүрдүүлэх шаардлагатай.