АРХАНГАЙ: Таван аймгийн 20775 толгой мал Архангайд хаваржиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Хангай, Чулуут, Булган, Цэнхэр сумын 249 өрхийн 98.5 мянган толгой мал хаваржиж байна.
Аймаг дотроо Жаргалант, Хашаат, Өлзийт, Өндөр-Улаан, Цэнхэр, Цахир, Тариат, Хотонт сумын 263 өрхийн 90,0 мянган толгой мал Цэцэрлэг, Өгийнуур, Батцэнгэл, Чулуут, Эрдэнэмандал, Хангай, Цэнхэр, Тариат, Цахир, Өндөр-Улаан сумын нутагт отроор хаваржиж байна.
Харин бусад аймгаас буюу Өвөрхангай аймгийн 8 өрхийн 4619 толгой мал, Завхан аймгийн 22 өрхийн 10209 толгой мал, Говь-Алтай аймгийн 1 өрхийн 111 толгой мал, Баянхонгор аймгийн 3 өрхийн 831 толгой мал, Увс аймгийн 1 өрхийн 1005 толгой мал нийт 35 өрхийн 20775 толгой мал хаваржиж байна.
Хашаат,
Өгийнуур, Хотонт, Цахир, Цэцэрлэг сумдын 55 өрхийн 18,4 мянган толгой мал
Булган, Төв, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймагт отроор хаваржиж байгаа тухай мэдээллийг
аймгийн ХХААГ-аас мэдээллээ.