Аялал жуулчлалын форум зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-04-10 09:29:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ болон БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллага хамтран олон улсын Аялал жуулчлалын форумыг 9 дүгээр сард зохион байгуулна.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д болж буй "KOPIST-2023" өндөр дээд хэмжээний чуулганы үеэр БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүдтэй уулзахдаа энэ талаар ярилцжээ. Мөн БНСУ-д 2024 онд болох өвлийн олимпын үеэр Welcome to Mongolia, Монгол Улсын түүх соёлын сурталчилгааны ажилд хамтран оролцохоор болов. Түүнчлэн Ян яны нислэгийг сэргээх болон цар тахлын өмнө мөрдөж байсан транзит нислэгийн үеэр уян хатан орж гардаг нөхцөлийг сэргээхэд анхаарч ажиллахаар болсныг БОАЖЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ