Халхгол сум орчимд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-04-11 15:42:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун зүгт 35 км Ташгай баг орчимд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадсыг нэмэгдүүллээ.


Халхгол сумын төв орчимд одоогоор салхины хурд 10-16 м/с, агаар чийгшил 77 хувь, агаарын температур -6.7 хэм цас орж, цасан шуурга шуурч байгааг ЦУОШГ-аас мэдээлэв.


БОАЖ-ын сайд болон УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд ЦУОШГ-ын харьяа Дорнод аймгийн “Онон-бороо 1”, “Онон-бороо 2” экспедиц, энэ сарын 10-11-нд шилжих шөнө түймрийг унтраах зорилгоор ийнхүү ажиллажээ. Монгол орныг дайран өнгөрч буй өндрийн хотос гүнзгийрч, Манжуур орчимд өндрийн циклон болж идэвхэжсэн бөгөөд үүний нөлөөгөөр үүссэн үүлэн хуйлрааны зүүн өмнөд зах хэсэгт "Онон-бороо 1" экспедиц Буйр нуур орчмоос, “Онон-бороо 2” экспедиц Халхгол сумын Ташгай багийн нутгаас зориудаар нөлөөлж, 4 ширхэг JFJ-1A борооны пуужин харважээ.  


Холбоотой мэдээ