АРХАНГАЙ: Адуу, үхэр, ямааны 40-50 хувь нь хээл хаяжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-12 16:38:45

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тусгай удирдамжийн дагуу энэ сарын 5-8-ны хооронд 19 суманд ажиллаж, мал аж ахуйн хаваржилт, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.


Сумдад цас ихтэй, хүйтэрсний улмаас адуу, үхэр, ямааны 40-50 хувь нь хээл хаясан байна. Эх малын жилэв муу байгаагаас шалтгаалан сул дорой, дутуу, амьдрах чадвар муутай төл гарч, төлийн хорогдол их байгааг мэдээллээ.


Энэ үеэр өвс, тэжээлийн нөөц хүрэлцээ хангамж, хашаа, саравчны бэлэн байдлыг хангасан байдал, үхэр сүргийг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэхийн ач холбогдол ,малын тэжээлийн ургамал тариалахын ач тус, хөх сав, канистргүй сум болох, малчдад сүргийн бүтэц болон эр сувай малыг зах зээлд нийлүүлж, эргэлтэд оруулах, бэлчээрийн даацад тохирсон малтай болох, төл болон эх малыг нэмэлт тэжээлд оруулах зэрэг заавар зөвлөгөө өгч, санал солилцсон байна.

Холбоотой мэдээ