Улсын хэмжээнд 5.3 сая төл бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-17 16:29:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр, улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 5.5 сая (17.9 хувь) нь төллөөд байна. Эм хонины 20.6 хувь, эм ямааны 19.0 хувь, ингэний 9.4 хувь, үнээний 6.1 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ.

Гарсан төлийн 97.3 хувь буюу 5.3 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.0 (35.8 хувиар) саяар буурчээ.


Холбоотой мэдээ