Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс тусаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-07 09:48:35

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуульд Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөр зохицуулалтын газар /ТИКА/ -аас буцалтгүй тусламж үзүүллээ.

Уг байгууллагаас сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх “Авъяас” төслийн хүрээнд буцалтгүй тусламж болох 43.0 сая төгрөгөөр тус сургуулийн техник технологийн кабинетыг тохижуулж, иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулан шинэ хичээлийн эхэнд хүлээлгэн өглөө. Дизайн технологийн сургалтад хэрэглэх  суурь хөрөө болон бусад багаж, сандал, ширээ, принтер гэх мэт сургалтад нэн шаардлагатай олон тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.

Сурагчдад техник технологийн мэдлэг чадвар олгоход ихээхэн дэмжлэг боллоо хэмээн багш сурагчид баяртай байна.

                                                                                  Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ