АРХАНГАЙ: Чулуут голд энэ хавар хадран, зэвэг загасны 500.000 жарамгайг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-24 14:18:45

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Чулуут тул” НҮТББ-аас “Чулуут тул 2030” төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутагт Алтаад голын эрэгт зориудын лабораторийг байгуулж, бие даан амьдрах чадвартай хадран, зэвэг загасны жарамгайг үржүүлэн, голд тавьж байна.

Тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй уг төслийн биологчид 2023 оны хаврын загас үржүүлгийн ажилдаа гарсан ба энэ жил Чулуут голд 500.000 жарамгай тавих зорилготой аж.

Төслийн хүрээнд 2019-2022 оны хугацаанд 1,730.000 гаруй тооны хадран ба зэвэг загасны жарамгайнуудыг амжилттай өсгөн үржүүлж, Чулуут голд тавьжээ.

Холбоотой мэдээ