Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар Ц.Отгонбаяр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-07 13:27:08

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Цагааны Отгонбаяр ажиллаж байна. Тэрбээр Баянхонгор аймгийн Галуут сумд төрсөн. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг.

Төгссөн сургууль:

     Галуут сумын 8 жилийн дунд сургууль

     Баянхонгор аймгийн төвийн 2дугаар 10-н жил

     Цагдаагийн академийн “Цагдаагийн анхан шатны курс”

     Цагдаагийн академи

     Хүмүүнлэгийн ухааны их сургууль

     Удирдлагын академийг тус тус дүүргэсэн.

Мэргэжил боловсрол:

     Эрхзүйч-Цагдаагийн ажилтан

     Төрийн удирдлагын мэргэшсэн менежер

     Бизнесийн ухааны магистр

Ажилласан байдал:

     Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт цагдаа, Эрүүгийн тасагт Цагдаа жолооч

     Цагдаагийн академид Жагсаалын дарга, сонсогч оюутны Нутгийн зөвлөлийн дарга

     Бага дарга нарын зөвлөлийн дэд дарга

     Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч

     Жаргалант сум дахь Цагдаагийн хэсэгт Хангайн сумд хариуцсан мөрдөн байцаагч

     Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга

     Албан журмын даатгагчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбарын менежерээр тус тус ажилласан.

Шагнал:

     Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын даргын баярын бичиг

     Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн жуух, баярын бичиг

     Залуучуудын холбооны “Алтан од”

     Цэргийн алдар алтан медаль

     Ардын хувьсгалын 90, аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн медаль

     Хуул зүйн албаны  100 жилийн ойн медаль

Холбоотой мэдээ