“Союз ТМА-20М” сансрын хөлөг Казахстанд газарджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2016-09-07 14:28:43

АСТАНА. /KAZINFORM/. Олон улсын сансрын станцын /ОУСС/ гурван сансрын нисгэгчийг суулгасан “Союз ТМА-20М” сансрын хөлөг Казахстанд өнөөдөр газарджээ.

Хөлгийн багийн гишүүд болох Оросын иргэн Алексей Овчинин, Олег Скрипочка болон Америкийн сансрын нисгэгч Жеффри Уильямс нарт аврах багийнхан газардах газрыг нь зааж өгч, тэднийг угтан авсан байна.

Овчинин, Скрипочка, Уильямс нар энэ оны гуравдугаар сард эх дэлхийгээс хөөрсөн бөгөөд тэд сансарт 172 хоногийг өнгөрүүлсэн юм.

Дараагийн “Союз” хөлөг есдүгээр сарын 23-нд ОУСС-ыг зорих аж. Энэ хөлгөөр Оросын сансрын нисгэгч Сергей Рыжиков, Андрей Борисенко болон АНУ-ын Роберт С.Кимброу нар сансарт ниснэ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ