Сэлэнгэ Зүүнхараа багийн тамирчид Япон орныг зорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-07 15:40:05

"Сэлэнгэ Зүүнхараа" багийн тамирчдыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МВХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин нар өчигдөр хүлээн авч, баг тамирчдад амжилт хүслээ.

"Сэлэнгэ Зүүнхараа" багийн тамирчид Монголын Үндэсний Олимпийн Хорооны шугамаар Япон улсын Хирошима хотыг тун удахгүй зорих юм. Учир нь тэд Азийн 15-18 насны хүүхэд залуучуудын хамтарсан бэлтгэл нөхөрсөг тэмцээнд оролцох ажээ.

Тус багийн хүүхдүүд сүүлийн хоёр жил дараалал Өсвөрийн волейболын улсын аварга гэсэн эрхэм цолны эзэд болсон билээ.

  Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ