ДОРНОГОВЬ: "Хуурын эгшигтэй нутаг” тоглолтоо өргөн барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-15 12:30:36

Сайншанд /МОНЦАМЭ/. Говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан аймгийн хэмжээнд болж байгаа "Эгшиглэнт говь" сум сурталчлах соёлын өдрүүдийн хүрээнд Дэлгэрэх сум “Хуурын эгшигтэй нутаг” тоглолтыг тавдугаар сарын 14-нд Саранхөхөө театрт зохион байгууллаа.

Тус сумын хувьд соёлын биет бус өвийн талаарх нутаг орныхоо онцлог, монголын хурдан адууны хүлээн зөвшөөрөгдсөн угшлын нэг Галсан, Баньд адууныхаа онцлог, морин хуурын хөг аялгуу болон соёлын бусад биет бус өвийг түлхүү үзүүлжээ. Мөн мах сүү, цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, Нутгийн зөвлөлийн уулзалт, сум сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулсан байна.

Арван мянган төгрөгийн үнэтэй урлагийн тоглолтын тасалбар дуусч нутгийн зон олон хийгээд үзэгч түмний уухайн түрлэг, баярын алга ташилтаар танхим хөл хөгжөөн дүүрэн байв. Аймгийн 14 сумыг хамарсан ”Эгшиглэнт говь” үйл ажиллагааг нэгдсэн байдлаар үнэлж дүгнэн шилдэг сумдыг шалгаруулж шагнаж урамшуулах аж.    

Холбоотой мэдээ