Зуун хүүхдийн дотуур байранд 170 хүүхэд амьдарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-08 17:35:04

Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуульд дотуур байрны хүрэлцээ хомс байна.

Тус сургуулийн 2300 гаруй хүүхдийн 600 гаруй нь малчдын хүүхэд аж. Дотуур байранд орох хүсэлтийг жил бүр 200 гаруй хүүхэд гаргадаг байна. Гэвч тус сургуулийн дотуур байр 100 хүүхдийн багтаамжтай аж. Өнгөрсөн жил давхар ор тавьсан тул 170 гаруй хүүхэд байранд авсан байна. Энэ жил 170-аас хэтрүүлэхгүй байх бодлогыг сургуулийн захиргаанаас барьж байгаа аж.

“Хүүхдийн нягтрал ихтэй байхаар янз бүрийн өвчлөл гараад байдаг юм. Аз болоход өнгөрсөн жил манайд тийм асуудал гараагүй. Энэ жил бас битгий гараасай гэж залбирч байна” хэмээн тус сургуулийн захирал Н.Бүрэн манайд мэдээлэв.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ