УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-16 09:05:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр болно.


Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд тус тус 10 цагаас хуралдах юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг тойргийнхоо иргэд сонгогчдод уг төсөлтэй холбоотой тодорхой мэдээлэл өгөх үүрэг чиглэл өгсөн. Иймд өнгөрсөн долоо хоногт намын бүлгүүд хуралдаагүй юм.


Мөн намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг ч өчигдөр өнжиж, өнөөдөр хуралдаанаа хийхээр болсон байна. 

Холбоотой мэдээ