ХЭНТИЙ: "Нээлттэй Хэнтий аймаг" өдөрлөг Улаанбаатар хотод болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй Хэнтий аймаг" өдөрлөгийг энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгөөр орон нутгийн онцлог, давуу тал болон Улаанбаатар хотоос Хэнтий аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломж, бодлого төлөвлөлтөө танилцуулах аж.
Мөн оюутан сурагчид, төрийн албан хаагчдад зориулсан “Зөгийн үүр” хөтөлбөр, эмч, багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, орон нутагт сул байгаа ажлын байрны мэдээллүүд, хөнгөлөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөр, газар олголт, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжийн талаар төрийн байгууллагууд мэдээлэл өгч, газар дээр нь бүртгэлжүүлэхээс гадна Хэнтий аймагт хийж байгаа брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулах юм.