Туркэд 11 мянга гаруй багшийг ажлаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-09-09 08:49:27

ТАШКЕНТ. /Anadolu/. Салан тусгаарлах үзэлт террористуудын бүлэглэлтэй холбоотой гэх үндэслэлээр Турк улс даяар наад зах нь 11 285 багшийг ажлаас нь түдгэлзүүлээд байна гэж тус улсын Боловсролын яам пүрэв гарагт мэдэгдлээ.

Багш нарыг чухам яг ямар бүлэглэлтэй холбоотой гэж үзсэнийг тус яам мэдэгдээгүй боловч “салан тусгаарлах үзэлт террорист бүлэглэл” гэдэг нэр томьёог гол төлөв “Курдын ажилчны нам” бүлэглэлийн талаар дурдахдаа ашигладаг байна.

Тус яамны мэдэгдэлд “улс орон даяар захирагчийн албатай хамтран явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад албан тушаалаас нь түдгэлзүүлсэн багш нарын тоо 14 мянгад хүрч магадгүй” гэжээ. 

“Курдын ажилчны нам” бүлэглэлтэй холбоотой бүх багш нарыг ажлаас нь хална гэж энэ сарын эхээр Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ