Есдүгээр сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-09 08:53:52

09.00 цагт ГХЯ-нд Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 2-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болно.

09.00 цагт Төрийн ордонд Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа болно.

10.00 цагт ОБЕГ-т БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, зэрэг 10 төрлийн багаж хэрэгсэл хүлээлгэн өгнө.

10.00 цагт ХХААХҮЯ-нд "Худалдаанд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлье" уриатай "Үйлдвэрлэгчдийн уулзалт" болно.

10.00 цагт  Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болно.

10.00 цагт "Хаппи Веритас" оношлогооны төвд МУГТ Г.Мандахнаранд тус оношлогооны төвөөр насан туршид эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг олгох арга хэмжээ болно. 

11.00 цагт Дуурь Бүжгийн Эрдмийн театрт УГЗ Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх "Их хувь заяа" дурсамж номын нээлт болно.

11.00 цагт Монголбанкны хурлын танхимд Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулна.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Монгол бөхийн өргөөнд Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

Холбоотой мэдээ