“Парис-2024” Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-23 11:23:34

ПАРИС. /Reuters/. “Парис-2024” Олимпын наадмыг зохион байгуулагчид Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “Reuters” агентлагт даваа гарагт мэдээлжээ.


Гэхдээ галт бамбарыг Олимпын наадмын турш буюу 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл тус цамхагт байрлуулах эсэх нь тодорхойгүй байна.


“Галт бамбарыг техникийн шалтгааны улмаас Эйфелийн цамхгийн оройд байрлуулах боломжгүй” гэж эх сурвалж хэлжээ. Тодруулбал, цамхгийн оройд антенууд суурилуулсан байдаг тул тэнд байрлуулах боломжгүй байна.


2024 оны хавар Олимпын галыг Олимпын өлгий нутаг Грек улсад асаасны дараа Францын Марсель боомт хотноо завиар авчрах ажээ. 

Холбоотой мэдээ