Монголын Хөрөнгийн бирж: Нэгж хувьцааны ханш 145.91 төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-23 15:30:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн нэгж хувьцаа анх 100 төгрөгөөр гарч байсан бол өнөөдрийн байдлаар 145.91 төгрөг болоод байна.

Монголын Хөрөнгийн бирж төрийн өмчийн 34 хувийн эзэмшилдээ хувьцаагаа гарган, олон нийтийн, нээлттэй компани болох анхдагч зах зээлийн арилжаанд 7000 гаруй хүн оролцсоныг тус компанийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлж байна. Хоёрдогч зах зээл дээр хувьцааны ханш өсөлттэй явааг тэрбээр онцоллоо.


Монголын Хөрөнгийн биржийн хувьчлал нь УИХ, Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчлөл болон хяналтад шилжүүлэх үндсэн бодлого, зорилгын хүрээнд дараа дараагийн төрийн өмчит ААН, компаниудыг олон нийтийн болоход түүчээлнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлж байна.

"Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн нэгж хувьцаа анх 100 төгрөгөөр гарч байсан, одоо 145.91 төгрөг болоод байна.



Сангийн сайд Б.Жавхлан, Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж байна хэмээн онцолж байв. 

Эргэж мэдээлэхэд, СЗХ өнгөрсөн оны сүүлчээр “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн юм.

Олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу Хөрөнгийн бирж нь ихэвчлэн нээлттэй ХК хэлбэртэй байдаг бөгөөд энэ жишгийн дагуу өөрийгөө зохицуулах байгууллага болох “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь нийт гаргасан хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож, олон нийтийн өмчийн оролцоотой компани болсон юм. Энэ нь УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын хувьчлал амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ болж байна.



Холбоотой мэдээ