АРХАНГАЙ: Гурван суманд халдварт өвчний тохиолдол аймгийн дунджаас дээгүүр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-25 14:50:24

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар арван мянган хүн тутмаас 24 нь буюу 227 хүн халдварт өвчнөөр өвчилжээ.  

Сумдаар нь авч үзвэл Эрдэнэбулганд 49, Булганд 28, Өндөр-Улаанд 26 халдварт өвчин гарсан нь сум, аймгийн дунджаас дээгүүр бусад суманд аймгийн дунджаас доогуур байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 63.9 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 17.6 хувь нь салхин цэцгээр, 18.5 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилжээ.

Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеэс 19 дахин их буурсан нь ковид-19 цар тахлаас шалтгаалсан байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

Холбоотой мэдээ