Цахилгаан автомашин танилцуулах өдөрлөг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-25 15:13:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг энэ сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.


"Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё" уриан дор болох өдөрлөгийг цахилгаан автомашин импортлогч 13 аж ахуйн нэгж, ногоон зээл олгож буй 3 банк, дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулж, 50 орчим загварын 80 гаруй цахилгаан машин унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулна.


Авто тээврийн Үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвөөс 2016 онд 263 цахилгаан автомашин хэрэглэгчдийн дунд санамсаргүй түүврийн аргаар эвдрэл гэмтэл, сэтгэл ханамжийн судалгаа хийхэд 84,1 хувь нь эвдрэлгүй гэсэн бол үлдсэн нь “он хуучин цахилгаан автомашины баттерей амархан мууддаг гэж харилжээ.


Цахилгаан автомашин BAIC eu260 37056 км туулахад 8352,4 кг нүүрсхүчлийг хийн ялгарлыг бууруулсан нь 47 мод тарьсантай адил байдаг тул улс орнууд цахилгаан авто машины хэрэглээ рүү шилжиж байна. Монгол Улсын нийт авто машины 0,04 хувийг цахилгаан автомашин эзэлдэг аж. 

Холбоотой мэдээ